August 3, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Автомашины торгуулийг нэг удаад тэглүүлэх талаар санал хэлэлцэж байна. Та дэмжин цааш түгээнэ үү!!!

Жолооч нарт ногдуулсан торгууль 5 тэрбум хүрчээ. Монгол улсад нийт 871,350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501,934 буюу 57,6 хувь нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож байна.

 

Хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр орсон, нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг тухай бүрт нь торгож, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар хүргэдэг болоод олон жилийг үдэж буй. Гэсэн ч хуульд “15 хоногийн дотор торгуулиа төл” гэж заасныг биелүүлдэг чих зөөлөнтэй нөхөд ховор.

 

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингээр машин авсан жолооч нар л торгуулийн төлбөрөө хугацаандаа төлдөг гэхэд болно. Харин бусад нь автомашинаа зарах үедээ л өрөө төлж барагдуулдаг гэхэд хилсдэхгүй. Заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргах ёстой. Торгуулиа төлөөгүй байхад

Т.Ариунаагийн хүү Б.Алдарын автомашины торгууль замаа алджээ – www.mymedia.mn

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ албадан арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй учраас жолооч нар торгуулж буйгаа ч юман чинээ боддоггүй бололтой. Түүнээс биш 100 удаа торгуулна гэдэг бол өөртөө дүгнэлт хийж, жолоо барихад тэнцэж чадаж байна уу гэдгээ шүүн тунгаачих хангалттай дохио. ТЦА-аас 2019 онд нийт 2.02 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан нь гуравхан сая хүн амтай нийслэл хотод мэдээж ахадсан их тоо.

жолоочийн торгууль | News.MN

Ингэхдээ бусдын автомашин жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолооч болон автомашин хоёрт тус тусдаа торгууль бичигддэг байна. Тодруулбал, 2019 оны байдлаар 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч, 200-гаас дээш торгуультай гурван жолооч бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байна.

автомашины торгууль | News.MN

Харин 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин, 300-гаас дээш торгуультай хоёр, 200-гаас дээш торгуультай ес, 101-231 хүртэл удаагийн торгуультай нийт 340 автомашин байгаа аж.Үүнийг нэг удаад ТЭГЛЭЖ өгөхийг Ерөнхийлөгчид хүртэл Шэйр. Монгол Улс торгуулын орон болсон. Иргэдээ байж болох бүх аргаар торгож эдийн засгаа бүрдүүлдэг Улс манай орноос өөр байхгүй.

Торгууль байгаа эсэхийг шалгах хэрэгтэй

Улаанбаатарын түгжрэл нийслэлчүүдийн “шүдний өвчин” болсоор удаж байна. Үүнийг зохицуулахын тулд нэгэн зохицуулалтыг хийхээр судалж буй нь “Цагийн уян зохицуулалт”. Энэ ямар учиртай юм бол гэж уншигч та гайхаж магадгүй юм. Тэгэхээр энэ ийм учиртай. Иргэн та 07.00-10.00 цагийн хооронд хүссэн цагтаа ажилдаа ирж болно. Өглөөний ирсэн цагаасаа хамаарч ажлын найман цагаа дуусгаад, 15.00-18.00-ын хооронд хүссэн цагтаа тарах боломжтой. Өглөө, оройн цагууд нь зөвхөн хувь хүний сонголт.

Харин ажлын найман цагаа бүрэн ашиглах нь тухайн байгууллагын хяналт, удирдлагаас шууд шалтгаална. Харин төрийн байгууллагууд нь иргэдэд үйлчлэх цагийг хатуу баримтлан, иргэдийг чирэгдүүлэхгүй байх бүх нөхцлүүдийг хангана. Ингэснээр иргэдийн зорчих хөдөлгөөн задарч нэг цаг хугацаанд хот руу явах, орой хотын төвөөс буцах хөдөлгөөн цаг хугацааны хувьд давхцах явдал буурна гэж үзэж байгаа билээ. Цагийн уян хатан горимд шилжсэнээр олон хотууд, олон компаниудад ажлын бүтээмж нэмэгдэж түгжрэлийн тодорхой цагуудад хөдөлгөөн цаг хугацааны хувьд сарнисан туршлагууд байдгаас гадна хувь хүмүүс залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах боломжууд маш ихээр нэмэгддэг.

Дэлхийн зарим томоохон хотууд, компаниуд уян хатан ажиллах цагийг ажилчиддаа олгодог болоод удаж буй. Ажлын цагаа өөрөө зохицуулж өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэж, замын хөдөлгөөний ачааллыг цаг хугацааны хувьд задлах боломж. Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын сонорт хүртэл түгээж хайрла ард түмэн минь. Энэ бол түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл. 7 цагаас ажил эхэлж 15 цагт тарахаар боллоо гэвэл энэ шийдвэрийг та дэмжих үү?

“АНУ, Англи, Солонгост виз гаргана. Хямд, найдвартай” гэсэн зарын дагуу хаанахын хэнийг нь сайн таниагvй байж хоёроос гурван мянган доллароо аваачиж єгєєд алдчихдаг “гэнэн” хvн манайхаас єєр оронд байхгvй. Бас хэн дуртай нь виз дарчихдаг гэсэн ойлголттой улс орон ч байдаггvй байх. Хэрвээ тийм бол улс орнууд єчнєєн зардал чирэгдэл гаргаад бусад улс орнуудад Элчин сайдын яам, консулын газраа байгуулахгvй сэн.

Угаасаа гэнэн итгэмтгий зантай, найрсаг бас ар єврийн хаалганд бат итгэдэг зангаасаа болж орон байр, унах машинаараа тоглуулчихдаг монгол хvний занг яалтай. Хилээс хил дамнуулаад гаргачихна, дээр нь єндєр цалинтай ажилд оруулж егєєд бараг байранд оруулж авгай авч єгнє гэх нь холгvй сайхэн амлалтад хууртэж орхидог тэр хvмvvс жижигхэн хуvхдvvд биш насанд хvрсэн, боловсрол мэдлэгтэй “том” хvмvvс. Тэдний их мєнгє олж сайхан амьдрах гэсэн сэтгэхvйгээр “бємбєг єшиглєж”, ” хулхидаж” орхидог нь бас л “том” хvмvvс.

Байн байн хэдэн зуун хvнээс хэдэн зуун саяар нь хулхидаад авчихаж чаддаг, авчихаад алга болчихдог тэр “том” хvмvvсийн авьяасыг нь бас vнэлмээр ч юм шиг. Авч байгаа нь, мэдээж, яах аргагvй гэмт хэрэгтэн ч егч байгааг нь бас хэтэрхий гэнэн гэж буруутгахаас аргагvй. Юутай ч хожоотой, хохиролтой, хоржоонтой энэ хэргийн улмаас хоёр оны дотор нэг аймгийн жилийн тєсєвтэй тэнцэх хэмжээний мєнгє зальтай “томчууд”-ынхэрэг гарсан нь тооны хувьд бага сонсогдож байгаа ч хохирогчийн тоо олон, хохирол нь ч маш их байгаа аж.

Зєвхєн “виз гаргана” гэсэн сонины зарын дагуу 31 удаагийн vйлдлээр 678 хунд 1,4 тэрбум тєгрєгийн хохирол учирчээ. Тухайлбап, Г.Оюун гэгч бусадтай булэглэн Чех, Норвеги, Израиль явуулна гэсэн зар тарааж 65 хvнээс 65 мянган ам.доллар залилсан, Т.Сэргэлэн, Т.Тємєрмєнх нар Англи, Канад, Солонгос улсын виз гаргана гэж 237 хvнээс 902 сая тєгрєг залилаад алга болжээ. Нэг хvнийг итгvvлж болно, нэг хэсэг хvнийг мунхруулж болно, гэсэн ч 100-200 хvнээс сая саяар нь “салгадаг” ямар их “авьяас” вэ!

“Виз гаргана” гэдэг залилангийн хэрэгтэн байхад “Виз гаргууяна” гэж зар тавиад сайн дураараа залилуулдаг нь бас байдаг аж- Ийм зар сонинд тавиад “виз гаргуулах” биш “гол гаргуулж” орхисон 35 иргэн байна. Тэд 13 мянган ам.доллароороо хохироодл хоцорсон. Сайн дураараа єєртєє хохирол хvлээдэг хvн байхгvй нь мэдээж. Гэхдээ сайхан амьдрах хvслээр нь тоглож орхидог нь хаанахын “тамын тогооны vлгэр” юм бал доо?

Миний би члэгт хэд хэдэн удаа “зарын дагуу” гэдэг vг орсон байхыг та ажигласан байх. Гэмт хэргийн нэг хэрэглvvр болсон энэ “гайтай” заруудыг голдуу “Шуурхай зар”.. “Зар мэдээ” сонинуудаас олж харж болно. Ийм зарыг “Шуурхай зар” сонинд нэг удаа тавихад 900-1800 тєгрєг тєлдєг аж. Нэг дугаарт vнэн худал нь vл мэдэгдэх ийм зар 20-30 орчим байна. Vл мэдэгдэхийн шалтгаан нь хэнд ч падгvйд оршино. Яагаад гэвэл манайд зарын vнэн худлыг хэн ч шалгахгvй, зарын бодитой эсэх талаарх хариуцлагыг зарлуулсан хvн л хvлээнэ.

Хэн энэ зарыг хаанаас єгч байгааг мэдэх боломж ч байхгvй. Мєнгє авч байгаа сониныхонд хамаагvй болохоор сонирхохгvй байж болох ч мєнгєє єгч байгаа нь магадалж болмоор доо гэмээр. Эсвэл нэгэнт ийм гэнэн иргэдтэй юм чинь хуупь хяналтын байгууллага нь зарын vнэн эсэхийг магадлаад єгдєг болбол сая саяар нь хvнд залилуулаад суухгvй сэн. Хашир хvн гзж хаширсан хvнийг хэлдэг гэсэн нэг vг бий. Хоёрхон жилд 1,4 тэрбум тєгрєгєє бусдад залилуулсан монголчууд маань хэзээ хашир суух юм бол оо?

Эх сурвалж: МОНЦАМЭ