August 3, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Cайхан мэдээ: Ард түмний хайртай охин Б.Амин-Эрдэнэ эдгэрч, 2 нас хүрчээ

Б.Амин-Эрдэнэ нь 4 сар 25 хоногтой 2013.08.16-нд төрсөн бөгөөд анх 2 сартайдаа буюу 10-р сарын 16-ны өдөр зүрхний хавсарсан гажигтай гэдэг онош тогтоогдон Энэтхэг улсад 30 сая төгрөгийн хагалгаа хийлгүүлэхээр хандив цуглуулж байсан үе саяхан. Тэгвэл иргэд эмчилгээнийх нь төлбөрийг бүрэн хандивлаж, улмаар эмчилгээ хийлгүүлсэн нь амжилттай болсон.

Түүний аав охиноо 2 нас хүрсэн баярт мэдээг цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр “сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энхрий нялх үр минь та нарынхаа сайхан сэтгэл хайр ивээлээр эмчилгээгээ амжилттай хийлгэж өсөж торнин 2 нас хүрч байна Биднийг ойлгож тусалж дэмжиж эрч хүч итгэл найдвар өгч сайхан бүгдийг бэлэгдэж байдаг та бүхэндээ чин сэтгэлээсээ дахин дахин баярлаж талархаж байнаҮр хүүхдээсээ ялгаагүй бид 3-гаа хайрлаж хамгаалдаг Ари эгчийгээ хүндэлж хайрладаг шүү таньдаа маш их хайртай шүү! Мөн Өгөөдэй цайний газрын Гончигоо ах Сэлэнгээ эгч 2 болон хамт олон найз нөхдөд нь чинь сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлэе!” хэмээжээ.

Охинд эрүүл энхийг хүсье

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 76084 боллоо.

Улаанбаатарт 1498 халдвар илэрч, нийт 65160

Орон нутагт 683 халдвар илэрч, нийт 10150 тохиолдол

Эмнэлгээс шалтгаалах халдвар 7 тохиолдол илэрч, нийт 180 боллоо.

Халдварын өвчлөлийн улмаас 10 хүн өөд боллоо. Ингэснээр нийт өөд болсон хүний тоо 361 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 496 хүн эдгэрснээр улсын хэмжээнд нийт 56947 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор 8538 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас

Хөнгөн 2760

Хүндэвтэр 1810

Хүнд 638

Маш хүнд 146 хүн байна.

Монгол Улсад өрнөж буй вакцинжуулалтын ажил үр дүнгээ өгч, энэ сарын 15-наас халдварын тоо буурна гэсэн тооцоолол гаргасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв.

УОК-оос энэ сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөөд байсан. Гэвч “Файзер” болон бусад вакцины татан авалттай холбогдуулан эрсдэлт бүлгийг вакцинжуулах ажил хойшилсон бөгөөд энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Сүүлийн өдрүүдэд халдварын тоо өсөж байгаа нь тандалт судалгааны багууд ажлаа эрчимжүүлж, орон нутгийн шинжилгээний тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тандалтаар халдварын тоо нэмэгдсэн. Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлын 30 орчим хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа. Аав ээж, хөршөөсөө авсан байна. Мөн 25-34 насныхны тохиолдлын тоо 42 хувийг эзэлж байгаа юм” гэлээ.

Ингээд танд өнгөрсөн 2 сард авч байсан хатуу хөл хорионы талаар мэдээллийг эргэн хүргэж байна.

“Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм. Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой.

Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна. Эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хөл хорио тогтоох хүртэл хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээхтэй холбоотой цогц төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах юм.

Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцаана. Харин хөл хорио тогтоосноос хойш эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л Улаанбаатар хот руу ирэх, хотоос гарахыг зөвшөөрнө. Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын шийдвэрийг аймаг, сумдын удирдлагууд тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ёстойг Улсын онцгой комисс анхаарууллаа.

Хөл хорио дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллыг дэглэмийг сайтар сахиулж, хэвийн горимоор ажиллуулна. ” хэмээн хөл хорио тавьж байжээ.