June 20, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Хүүхэд бүрд олгож буй 100,000 төгрөг боловсролын салбарын санхүүжилтээс татагдсан байна.

Энэ жил боловсролын салбарын санхүүжилтээс хасаж, хүүхдийн мөнгө олгож байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр “Жил бүр Боловсролын зээлийн санд улсын төсвөөс 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болдог. Харин энэ жил коронавируст халдварын улмаас боловсролын салбараас нэлээд санхүүжилт татагдсан.

Тухайлбал, хүүхдийн мөнгөний 100,000 төгрөгт боловсролын салбарын санхүүжилтээс татагдсан. Өнөөдөр хүүхэд бүрд сар болгон олгож буй 100,000 төгрөгийн 11,000 төгрөг нь боловсролын салбараас татагдсан санхүүжилт юм.

Үүнтэй уялдуулж Боловсролын зээлийн сан энэ жил гадаадад болон дотоодод сурч байгаа оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн, хагас өнчин оюутнуудад олгодог тусламжийн мөнгөнөөс ихээхэн хасагдсан.

Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар 6,000 орчим оюутанд шаардлагатай 5.6 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн тул их, дээд сургуулиуд ямар нэг байдлаар цаг хугацаа тавьж, тэтгэлэг төлөгдөөгүй оюутнуудын дипломыг өгөхгүй гэх барьцаалсан арга хэмжээ байж болохгүй талаар БШУЯ чиглэл өгсөн.

Энэ жил их, дээд сургуулиа төгсөж байгаа, Боловсролын зээлийн санхүүжилтээр сурсан оюутнууд дипломоо авах боломж нь нээгдсэнийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

 

“Буяны хөсөг” гэсэн бичигтэй машин дотроос битүү баглаж, цагаан өнгийн хамгаалалтын хувцас өмсгөж, эргэн тойрон хүлсэн ковидтой ц.о.г.цосыг өвчтөн зөөдөг тэргэн дээр ачлаа. Ариутгагч, ачигч нар тэргээ түрээд хөдлөхөд 20 орчим насны хоёр охин “Ааваа үүрд хайртай шүү. Ааваа сайн яваарай” хэмээн цурхитлаа уйлах. Араас нь нэг эмэгтэй “Ганцхан удаа царайг нь харуулаач дээ” гээд газар сөхрөөд унав. Т.ал.и.й.га.ачийн ах, дүү нар бололтой 10 гаруй хүн у.йла.лдаж, ц.о.г.цос чан.да.рлах зуухны хаалга чигтээ сүү өргөж зогсоно. Аавынхаа алтан ша.р.илд ч хүрч чадахгүй, эмнэлгийн хаалгаар орсон цагаас нь хойш царайг нь харж, хоолойг нь сонсоогүй охид ийн хашааны цаанаас аавтайгаа салах ёс хийж буй нь энэ. Насаараа ханилсан хан.ийнхаа мөрийг нь ч түшэж чадалгүй, хорвоогоос явсан царайг нь ч харах эрхгүй эмэгтэйн дүр зургийг “Улаанбаатар буян” компанийн гадна талбайгаас харлаа.

Нөхрийнхөө ш.а.р.и.лыг ачсан буяны хөсгийг харж, талий г.аач ийн хаа хайрцганд хийх эд зүйлийг хар торонд хийгээд, сүүлчийн замд нь үдэхээр тэр “Улаанбаатар буян” компанийн цементен хашааны буланд өөрийгөө барьж ядан зогсоно. Охин нь аавынхаа хөргийг хүрэн бор жаазанд хийж, цэнхэр өнгийн хадганд ороон ээжийнхээ араас алхаж байлаа. Харин нэг охин нь ша.р.и.л ачсан машины зургийг авч, бичлэг хийж байсан юм. Тэдний аав коронавирусийн халдвар авч, тав хоног эмчилгээ хийлгээд нас баржээ. Та л ий гаач төрийн албан хаагч, албан үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадалгүй амьсгал хураасан гэнэ. Бид “Улаанбаатар буян” компаний гадна талбайд зургадугаар сарын 4-нд буюу коронавирусийн халдвараар хамгийн олон хүн н а с бар с ны маргааш нь очсон нь энэ. Номын дуу цуурайтаж, цаг тутамд машин холхилдож, арц хүж хөндий дүүрэн уугиж байлаа. Талий г аачийн гэрийнхэн буяны хөсгийн арын хаалга онгойхыг, аавынхаа цог цсыг харахыг сэтгэл түгшин хүлээж, талий га ачий нхаа хайрцган дотор хийх эсгий, аяга, идээ будаа гэх мэт зүйлийг уутанд хийн “Улаанбаатар буян” компанийн хашаан дээгүүр сарвайна. Мөн хадаг өгч “Биенээс нь уяад өгөөрэй” хэмээн гуйж байгаа харагдав. Амьдралынх нь түшиг тулгуур, ноён оргил болсон аавынхаа алтан шар_и_лыг мөн эсэхийг ч харах эрх тэдэнд үлдээгүй. Хамгаалалтын цагаан хувцсанд эргэн тойрон боосон цо_гц_сыг аавыгаа л гэж итгэхээс тэдэнд өөр сонголт байхгүй нь дэндүү хар ам салтай. “Ажлын төлөө цаг наргүй зүтгэж, өөрийнхөө биеийг үл хайхран явсаар дүү минь даанч эрт явчихлаа” хэмээн уйлан тайл ааг чийн ах халаглан зогсоно.

Тэрбээр “Хүний ёсоор оршуулгын ёслол үйлдэж чадахгүй учраас ямар байдалтай байгааг нь, яаж чандарлах өрөө рүү орсон гэдгийг нь сайн бичлэг хийж аваарай. Ах, дүү нартаа бид талий гаа чи йгаа ийм байдалтай явсан гэдгийг харуулах хэрэгтэй. Тэд минь ц.о.г.цс.ы.г нь ч хараагүй учраас итгэж чадахгүй шүү. Ямар ч хэцүү цаг вэ дээ” хэмээн хоолой нь зангирч байгаа сонсогдоно.

Ар гэрийнхэн нь бурхан болоочоо ХӨСҮТ-д амьсгал хуурахад нь “Зүүн мөрөнд тэмдэг тавьж, амь.с.га.л хур.аахад нь аманд сүү амс.уул.аад өгөөч” гэж гуйжээ. Тэд “Тэмдгийг нь яг тавьсан болов уу. Ламаас тэмдэг тавьж чадаагүй бол яах вэ гэж асуух уу. Ядаж чихэн дээр нь хонх дуугаргасан бол” хэмээн хоорондоо ярилцаж байгаа сонсогдож байлаа.
Коронавирусийн халдвараар н.а.с ба..рс.ан иргэдийг ча.нда.рлаж, цо.гц.сыг нь хайрцаг, бунханд хийх хоёр сонголттой аж. Хүмүүс ихэнхдээ хайрцганд хийж, газарт оршуулах сонирхолтой байгаа гэнэ. Тэд тал.и.й.га.ачийгаа “Улаанбаатар буян” компанийн ногоон байшин руу орсны дараа эргэн эргэн харсаар машиныхаа зүг алхаж одов. Нэг л өдөр хаанаас ч хамаагүй халдвар авч, хайртай хүнтэйгээ эргэж уулзахгүй ч байж мэдэх цаг хугацаанд амьдарч байгаа иргэн та бид өөрсдийгөө өөрөө л хамгаалж чадна шүү.

Ковид бол аюулт цар тахал гэдгийг ойлгож, хэн нэгэнд найдалгүй өөрийгөө, хайртай бүхнээ эрсдэлээс хамгаалаарай. Хайртай хүнийхээ баруун өвдөгнөөс ч адис авч чадахгүй, эргэн төрөхөд нь таних тэмдэг ч тавьж чадалгүй, харуусал, гунигаар дүүрэн одож байгаа 300 гаруй айлын зовлонг дахиж хэн ч битгий амсаасай…

Коронавирусийн халдварын тоо мянга мянгаар нэмэгдэж байна. Хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээд байна.

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотой хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,700 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,393 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 63,978 болж нэмэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд батлагдсан 1,393 тохиолдол нь манай улсад коронавирусийн халдвар тархснаас хойших хамгийн өндөр тоо юм. Үүнээс өмнө 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд 1,356 тохиолдол бүртгэгдэж байв.

Мөн 463 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 6 хүн энджээ. Шинээр илэрсэн 1,393 тохиолдлыг задалж үзвэл 1,091 нь дотоодоос, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ.

Эрүүл мэндийн Яамнаас “Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж халдварын тоо буурахгүй байна. Үүнээс гадна үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихгүй бол тухайн газруудаас халдвар тархах өндөр эрсдэлтэй. Халдварын тоо ихэссээр байвал дахин хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй”байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр “Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай гээд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нд албан ёсоор эхэлснээс хойш коронавирусийн халдварын тохиолдлууд эргээд эрчимтэй нэмэгдэх болсныг тоон үзүүлэлтүүд илтгэж байна.

Улаанбаатар хотод 1,000 даваад байсан халдварын шинэ тохиолдол тавдугаар сарын 3-наас 900-аас доош орж, тасралтгүй буурч байв. Гэтэл 460 хүртэл буюу 30 орчим хувь буураад байсан халдварын тохиолдол тавдугаар сарын 24-нд 500 давснаас хойш өнөөдрийг хүртэл нэмэгдсээр зургаадугаар сарын 3-нд эргээд 1,000 давлаа.

График 1. Халдварын тохиолдлын тоо (2021.04.01-нээс хойш)

Орон нутагт мөн халдварын тохиолдлууд нэмэгдсээр өнгөрсөн 24 цагт дээд хэмжээндээ хүрч, 198 тохиолдол шинээр нэмэгдэв.

График 2. Халдвар тохиолдол орон нутагт (Сүүлийн гурван сараар) 

Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-нд нээсэн. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа мөн өнгөрсөн сарын 24-нөөс албан ёсоор эхэлсэн.

Тухайлбал, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар бүртгэгдэлгүй 20-оос дээш хонож, “Ногоон бүс” болоод байсан бол сурталчилгаа эхэлснээр халдвар дахин бүртгэгдээд байна.

Дундговь аймагт тавдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, тавдугаар сарын 30-нд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар тус тус очиж, мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулжээ. Тус аймагт тавдугаар сарын 3-наас хойш шинээр халдвар бүртгэгдээгүй 26 хонож байсан бол тавдугаар сарын 30-ны өдөр гурван хүн COVID-19-ийн халдвар авсан нь батлагдав.

Баянхонгор аймагт мөн тавдугаар сарын 1-нээс хойш 32 хоногийн турш шинээр хүн өвчлөөгүй “Ногоон бүс” болоод байсан бол зургаадугаар сарын 2-нд нэг, 3-нд найман хүн COVID-19-халдвар авсан нь батлагдаад байна. Тус аймагт тавдугаар сарын 30-ны өдөр Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол болсон билээ. Уг ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцсон юм.

Ийнхүү коронавирусийн халдвар Улаанбаатар хот болон орон нутагт дахин эрчимжиж байгааг дагаад нас баралтын тоо өссөөр байна.

График 3. Коронавирусийн шалтгаант нас баралт

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 62,585 болсноос 11,553 эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5,096 хүнээс 2.5% нь маш хүнд байгааг ЭМЯ мэдээлээд буй.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас халдварын тархалт буурч эхэлнэ гэдгийг УОК-ын дэргэдэх эрдэмтэд үзсэн талаар Засгийн газар мөн мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18-аас дээш насны 1,865,857 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс 1,439,712 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байна.