June 20, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Сангийн сайд: Долоон сарын нэгнээс бүх халамжийн арга хэмжээнүүдийг зогсооно.

Коронавирусийн цар тахалтай холбоотой иргэн ААН-үүдийн зээл төлөлтийг хойшлуулах, зарим чиглэлийн халамжийн арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. Энэ хугацаа ирэх сарын 01-ээр дуусч байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад долоодугаар сарын нэгнээс бүх халамжийн арга хэмжээнүүд зогсоно гэдгийг мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Тог, дулаан, ус зэргийн төлбөр ч төлөгдөж эхэлнэ. Үүн дээр хэрхэх шаардлагатайг судалж, эрсдэлийн шинжилгээ хийж байна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй байна.