June 20, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Д.Энхбатын эхнэр :Залуус минь Сая олсон хамтын хvчээ цааш нь тээж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай.

Д.Энхбатын эхнэр : Сонгууль өндөрлөлөө.
Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоерын тайван урсгалтай амьдралд эрч хvчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энvvхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол улсынхаа ирээдvйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ! Эгэл жирийн хvмvvсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бvрэн дайчлан ажилласаан. Бусдын зvгээс сэтгэл, итгэл, зvтгэлээ хайрласан чин зvрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмvvлэх хvсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа.
Энэ бvхэн Та бидний хамтын хvч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хvн бvрт сэтгэл зvрхнийхээ угаас талархан тэврэн vнсье ээ!
Бид хоер эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очиод эгэл тайван амьдрал минь vргэлжилнээ. Ба бvхэндээ дахин их баярлалаа.
Сая олсон хамтын хvчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай.
Баяртай

. “Күүл” хувцаслалт, өвөрмөц дүр төрхөөрөө цахим ертөнцөд танигдаад буй Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэгийн тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна. 

1. Д.Оюунцэцэг ЗХУ-д ойн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй.

Тэр Улсын төлөвлөгөөний комисст, Зах зээл судлалын хүрээлэнд ажиллаж байжээ. Түүний нөхөр Д.Энхбат нь тухайн үед Монголд цоо шинэд тооцогдож байсан компьютерийн программ хангамж, системийн инженер чиглэлээр төгссөн анхдагч оюутан юм. 

2. Тэд 1982 онд хуримаа хийсэн бөгөөд 40 жил ханилжээ.

Хуримаас өмнө нөхөр нь Тээврийн товчоон дахь гэрт нь нүүж ирсэн бөгөөд ирэхдээ хайрцагтай номууд, номынхоо том бор шүүгээг морин тэргэн дээр ачаад ирж байжээ. “Одоо тэр шүүгээ манай гэрийн хүндтэй тавилга” гэж Д.Оюунцэцэг ярьсан удаатай. 

3. Д.Оюунцэцэг спортоор хичээллэх дуртай бөгөөд “Хайрхан аялагч клуб”-ийн гишүүн.

4. Д.Оюунцэцэг Монголын болон дэлхийн томоохон оргилуудад нэрээ мөнхөлжээ. 

5. Тэр Монгол орноор болон дэлхийгээр аялах дуртай бөгөөд чамгүй гэрэл зурагчин. 

6. Тэд хоёр хүү, нэг охинтой. 

Хөвгүүд нь бизнес эрхэлдэг бол охин нь чадварлаг зураач. Тэд таван ач зээтэй.

7. Түүнийг ойр тойрныхон нь даруу төлөв, ухаалаг, хошин шооч зантай,

хөгжилтэй эмэгтэй гэдэг.

8. Тэд галт тэргэнд анх нэгнээ харсан. 

Тэд 1978 оны хоёр сарын эхээр, Д.Оюунцэцэгийг өвлийн амралтаараа Монголд ирчихээд галт тэргээр буцаж явахдаа анх нэгнээ харжээ. “Нэг бүлтгэр нүдтэй залуу л яваад байсан. Бидэнд дундын найзууд байсан болохоор нөгөөх чинь тэднийгээ дагаад манай вагоноос салахгүй. Над руу сэмхэн хараад, би бас сэмхэн хараад л. Гэхдээ хоорондоо үг сольж чадаагүй явсаар Свердловск хүрсэн” гэж Д.Оюунцэцэг хуучилжээ. 

9. “Чи одоо энэ хайрцагтай суусан юм уу?”

Нөхөр нь ажлаасаа байнга оройтож ирдэг, компьютерийнхээ ард олон цагаар суун ажиллахыг хараад залуудаа “Чи одоо энэ хайрцагтай суусан юм уу?” гэж хэлдэг байжээ.

10. Унаж босох үед ч хамтдаа…

Д.Оюунцэцэг 1997 онд “тархины хорт хавдартай” гэж онош сонсжээ. Улмаар Д.Энхбат эрэл хайгуул хийн, АНУ-д эмчлүүлэхээр явжээ. Тэр үед Д.Энхбат “Ямар ч байсан би Оюунаагаа эмчилнэ, мөнгө олно. Байраа, компаниа зараад ч хамаагүй мөнгө олно. Тархи, гар хоёр маань ажиллаж байгаа цагт дахиад л босгоод ирнэ” гэж ярьж байжээ. Харин тэнд очиход хавдар нь хоргүй болох нь тогтоогдож, спортоор хичээллэн бие нь удалгүй дээрджээ.

11. Тэдний гэр бүлийн зарчим: 

“Гэр бүлийн хоёр бие биенээ өөрийнхөөрөө явахыг зөвшөөрч чадаж байвал гэр бүл аз жаргалтай байна гэж үздэг. Адилхан биш ч бие биенээ нөхөж чаддаг. Өөртэйгээ адилхан болгох гэвэл тэр нь хамгийн том асуудал болж хувирна шүү дээ” гэж Д.Оюунцэцэг хэлжээ. 

12. “Үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах”

Д.Оюунцэцэг “Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн” гэж хэлж байв.

13. Тэр байгальд хайртай бөгөөд цэцэг тарих, арчлах дуртай. 

 Энхбат яг галт тэрэгнээс буухынхаа өмнө нэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан “Чи надад хаягаа өгөөч. Би танай сургуулийн Энхтайваны найз байгаа юм” гэсэн. Найзаараа далимдуулж надад захиа бичих гэж байгааг нь мэдсэн учраас Воронеж хотод сургуульдаа очингуутаа захиа хүлээгээд суучихсан. Анхны захиа сар орчмын дараа ирсэн. Тэрнээс хойш бид мөн ч их захиа бичсэн. Дараа нь Ялалтын баярын үеэр сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихоод дотуур байрандаа ирэхэд Энхтайван хүрч ирээд “Манай өрөөнд чамайг нэг нөхөр хүлээгээд байна. Хүнээ очиж ав” гэж хэлдэг юм байна. Яваад орсон чинь нөгөөх маань бүлтийчихсэн сууж байсан. Тэр өдөртөө хоёулаа сунаж унатлаа гадуур зугаалсан. Сургууль нь их чанга дэг журамтай байсан болохоор гурав хоног хамт зугаалаад “Хичээлээ тасалж болохгүй” гээд буцсан юм.” – Д.Оюунцэцэг14. Тэд анхны болзоондоо “сунаж унатлаа” гадуур зугаалсан. 

15. “Би бол энэ хүний гар хөл…”

Д.Энхбат мэдэгдэл хийх үедээ “Хүмүүс намайг Элбэгдоржийн гар хөл гэдэг ч би үнэндээ нэг л хүний (эхнэр рүүгээ заангаа) гар хөл юм шүү дээ” гэсэн