June 20, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Ард түмнийхээ сонголтоор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улс орон даяар үргэлжилэн Өнөөдөр эцсийн санал хураалтын өдөр болж дүнгээ гаргалаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн Санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх  ялалт байгуулан Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч боллоо.Тэрбээр У.Хүрэлсүхгэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Энэ бол маш хариуцлагатай алба.  У.Хүрэлсүх миний бие дараах зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын шинэчлэхэд тусгайлан анхаарна. Хүн биш хууль засагладаг төртэй болох ёстой . хэмээлээ.

 Энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж уриалж байсан түүгээрээ ч шударга, ил тод, нээлттэй боллоо гэж үзэж байна . Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж аль болохоор хямд зардлаар энэ удаагийн сонгууль зохион байгуулахыг зорисон билээ

 

Мөн Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.

Гуравдугаарт, Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна.

Дөрөвдүгээрт, дараагийн гол анхаарлаа хандуулах сэдэв бол гадаад харилцааны асуудал. Төрийн тэргүүний гол ажлын нэг бол гадаад улсад улс орноо төлөөлөх явдал. Монгол Улс НҮБ-д элссэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Манай улс 2002 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө бүхий л боломж нөхцлөө дайчлан ажиллах болно.

 

 “Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Инновац, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар, гарааны бизнес эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжиж ажиллана гэж тусгасан. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Ард түмнийхээ итгэл, сонголтоор сонгогдсон болохоор “Монгол хүн бүрийг баялагтаа эзэн байлгасан Ерөнхийлөгч болно. Нийгэмд шударга ёс тогтож, хүн бүрт тэгш боломж бүрдэнэ. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, айл өрх бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ. Эе эвдэх бус эв нэгдэх зарчмыг хэрэгжүүлнэ. Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байдлаар авах, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ  ивээлдээ авах төрийн бодлогыг тодорхойлж, анхаарч

 ажиллана. Түүнчлэн хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, бие бялдрын өв тэгж хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн, залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаар тусгасан  байгаа.

У.Хүрэлсүх хамгийн олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ирэх зургаан жилийн хугацаанд хамгийн олон буюу 18 хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 18 хөтөлбөрөөс гадна цөөнгүй тооны санаачилга, уриалга, зорилт, хөдөлгөөн эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүний мөрийн хөтөлбөрийг ерөнхийд нь дүгнэвэл сүржин нэртэй аж ахуйн талын ажлыг түлхүү тусгасан гэж хэлж болохоор. Зарим заалтууд нь Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний амлалт гэж харагдахаар. Энэ нь магадгүй багагүй хугацаанд Ерөнхий сайдын алба хашсантай нь холбоотой биз ээ. Тухайлбал, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана, авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах цогц төсөл санаачилна, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана гэхчлэн нийгмийн бүхий л асуудалд “оролцсон” мөрийн хөтөлбөр боловсруулжээ.

Түүнчлэн “Монгол шатахуун”, “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн”, “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр”, “Хүчирхэг монгол паспорт”, “Эх оронч гол” гэх зэрэг хуучныг санагалзсан, лоозонгийн шинжтэй сүржин үг хэллэг ихтэй аж. Мөн есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж, визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлж, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэдэг “амлалт” өгөв. Эцэст нь хүчирхэг эдийн засагтай Монгол Улсын бий болгох ёстой. Үүний тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана” гэдгийг хэллээ.

 

“Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат саналаа өглөө. Хуулийн дагуу өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт саналаа өгчээ.

Энэ тухай түүний эхнэр Д.Оюунцэцэг өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдээлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй.  Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;  Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна.

У.Хүрэлсүх: Хур бороо орж, нар мандсан энэ өдөр сэтгэл өндөр сонгуульдаа оролцлоо

Монгол Улсын иргэн, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 48-р сургууль дээр өглөө 7.30 цагт саналаа өгчээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил тэгш ойнууд давхацсан түүхэн жил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ түүхэн ойнуудтай давхцаж байгаа нь билэг дэмбэрэлтэй байна. Хур бороо орж, нар мандсан энэ өдөр сэтгэл өндөр сонгуульдаа оролцоод сайхан байна.

Надтай хамт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь өндөр амжилт хүсье. Эмнэлэгт байгаа Д.Энхбат болон гэр бүлийнх нь хүнд эрүүл энхийг хүсье. Хурдан эдгэрээрэй. Цар тахлыг бид хамтдаа даван туулж гарах ёстой.

Монголчууд үндэсний дээлээрээ гоёж саналаа өгдөг нь үнэт зүйл. Иргэддээ ч амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ерөөе” хэмээн ярилаа.

Түүний охин У.Мандухай энэ жил 18 нас хүрч, анх удаа сонгуульд оролцож байгаа аж. Тэрбээр “Саналаа өгөхдөө буруу бөглөчих вий гээд үнэхээр сандарлаа” гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд сонгуульдаа оролцох идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өглөө.

Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө. Иргэдийн идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн цаашдаа Монгол Улсын төр засагт томоохон шинэчлэлт авчрах байх гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна.

Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан Ерөнхий сайд гуравхан байгаа

Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Засгийн газар 1.5 жил л ажилладаг байлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан Ерөнхий сайд гуравхан байгаа. П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дөрвөн жил хэрэгжүүлсэн. Урт хугацааны томоохон хөтөлбөрүүд болон эхлүүлсэн олон ажлаа дуусгахын тулд Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд бүтэн ажилладаг байх соёл руу орох ёстой гэж боддог” хэмээн хариуллаа.