June 20, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

Зургаа дахь Ерөнхийлөгч өнөөдөр тодорно .Хэн нь бол……..

Өнөөдөр болж буй сонгуулиар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Энэ удаагийн сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс Д.Энхбат нар нэрээ дэвшүүлсэн юм.

Д.Энхбат хийнэ, чадна бус дэмжинэ, хамтарна гэв  Нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрийн тухайд нийт есөн чиглэлд ажиллахаа илэрхийлжээ. Ингэхдээ “би чадна” гэлгүйгээр, Ерөнхийлөгчийн эрх, үүргийн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллана хэмээсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч аливаа асуудалд ханцуй шамлан орж улс төр хийх бус бэлгэ тэмдэг төдий байх ёстой гэдэг зарчмыг баримталж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн явдал болов уу.

Нөгөө хоёр нэр дэвшигчтэй харицуулахад цэгцтэй, товч хэр нь хэтэрхий ерөнхий байдлаар хийх ажлаа төлөвлөсөн гэж дүгнэхээр. Мөн өөрийн давуу тал гэж хэлж болох боловсрол, технологийн чиглэлийн асуудлыг мөрийн хөтөлбөртөө түлхүү тусгасан байна. Тэрбээр иргэдийнхээ орлогын ялгааг бууруулахын тулд боловсролын тэгш бус байдлыг арилгахад онцгой анхаарал хандуулж, хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хуульчлах замаар улс төрийн намуудын төлөвшилтийг түргэсгэнэ гэжээ. Монгол улсын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд цөөнгүй хоног өнгөрчээ. Нэр дэвшигчид даваа гарагт сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээхэд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гэргийнхээ хамт хүрэлцэн ирэв. “Күүл” хувцаслалт, өвөрмөц дүр төрхөөрөө цахим ертөнцөд танигдаад буй Д.Энхбатын гэргий Д.Оюунцэцэгийн тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байна. 

1. Д.Оюунцэцэг ЗХУ-д ойн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй.

Тэр Улсын төлөвлөгөөний комисст, Зах зээл судлалын хүрээлэнд ажиллаж байжээ. Түүний нөхөр Д.Энхбат нь тухайн үед Монголд цоо шинэд тооцогдож байсан компьютерийн программ хангамж, системийн инженер чиглэлээр төгссөн анхдагч оюутан юм. 

 Тэд 1982 онд хуримаа хийсэн бөгөөд 40 жил ханилжээ. Хуримаас өмнө нөхөр нь Тээврийн товчоон дахь гэрт нь нүүж ирсэн бөгөөд ирэхдээ хайрцагтай номууд, номынхоо том бор шүүгээг морин тэргэн дээр ачаад ирж байжээ. “Одоо тэр шүүгээ манай гэрийн хүндтэй тавилга” гэж Д.Оюунцэцэг ярьсан удаатай. 

 Д.Оюунцэцэг спортоор хичээллэх дуртай бөгөөд “Хайрхан аялагч клуб”-ийн гишүүн.

Д.Оюунцэцэг Монголын болон дэлхийн томоохон оргилуудад нэрээ мөнхөлжээ. 

 Тэр Монгол орноор болон дэлхийгээр аялах дуртай бөгөөд чамгүй гэрэл зурагчин. 

Тэд хоёр хүү, нэг охинтой.  Хөвгүүд нь бизнес эрхэлдэг бол охин нь чадварлаг зураач. Тэд таван ач зээтэй.

 Түүнийг ойр тойрныхон нь даруу төлөв, ухаалаг, хошин шооч зантай,

хөгжилтэй эмэгтэй гэдэг. Тэд галт тэргэнд анх нэгнээ харсан. 

Тэд 1978 оны хоёр сарын эхээр, Д.Оюунцэцэгийг өвлийн амралтаараа Монголд ирчихээд галт тэргээр буцаж явахдаа анх нэгнээ харжээ. “Нэг бүлтгэр нүдтэй залуу л яваад байсан. Бидэнд дундын найзууд байсан болохоор нөгөөх чинь тэднийгээ дагаад манай вагоноос салахгүй. Над руу сэмхэн хараад, би бас сэмхэн хараад л. Гэхдээ хоорондоо үг сольж чадаагүй явсаар Свердловск хүрсэн” гэж Д.Оюунцэцэг хуучилжээ. 

 “Чи одоо энэ хайрцагтай суусан юм уу?” Нөхөр нь ажлаасаа байнга оройтож ирдэг, компьютерийнхээ ард олон цагаар суун ажиллахыг хараад залуудаа “Чи одоо энэ хайрцагтай суусан юм уу?” гэж хэлдэг байжээ.

 Унаж босох үед ч хамтдаа…Д.Оюунцэцэг 1997 онд “тархины хорт хавдартай” гэж онош сонсжээ. Улмаар Д.Энхбат эрэл хайгуул хийн, АНУ-д эмчлүүлэхээр явжээ. Тэр үед Д.Энхбат “Ямар ч байсан би Оюунаагаа эмчилнэ, мөнгө олно. Байраа, компаниа зараад ч хамаагүй мөнгө олно. Тархи, гар хоёр маань ажиллаж байгаа цагт дахиад л босгоод ирнэ” гэж ярьж байжээ. Харин тэнд очиход хавдар нь хоргүй болох нь тогтоогдож, спортоор хичээллэн бие нь удалгүй дээрджээ.

 Тэдний гэр бүлийн зарчим: “Гэр бүлийн хоёр бие биенээ өөрийнхөөрөө явахыг зөвшөөрч чадаж байвал гэр бүл аз жаргалтай байна гэж үздэг. Адилхан биш ч бие биенээ нөхөж чаддаг. Өөртэйгээ адилхан болгох гэвэл тэр нь хамгийн том асуудал болж хувирна шүү дээ” гэж Д.Оюунцэцэг хэлжээ. 

12. “Үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах” Д.Оюунцэцэг “Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн” гэж хэлж байв.

 Тэр байгальд хайртай бөгөөд цэцэг тарих, арчлах дуртай.  Энхбат яг галт тэрэгнээс буухынхаа өмнө нэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан “Чи надад хаягаа өгөөч. Би танай сургуулийн Энхтайваны найз байгаа юм” гэсэн. Найзаараа далимдуулж надад захиа бичих гэж байгааг нь мэдсэн учраас Воронеж хотод сургуульдаа очингуутаа захиа хүлээгээд суучихсан. Анхны захиа сар орчмын дараа ирсэн. Тэрнээс хойш бид мөн ч их захиа бичсэн. Дараа нь Ялалтын баярын үеэр сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихоод дотуур байрандаа ирэхэд Энхтайван хүрч ирээд “Манай өрөөнд чамайг нэг нөхөр хүлээгээд байна. Хүнээ очиж ав” гэж хэлдэг юм байна. Яваад орсон чинь нөгөөх маань бүлтийчихсэн сууж байсан. Тэр өдөртөө хоёулаа сунаж унатлаа гадуур зугаалсан. Сургууль нь их чанга дэг журамтай байсан болохоор гурав хоног хамт зугаалаад “Хичээлээ тасалж болохгүй” гээд буцсан юм.” – Д.Оюунцэцэг14. Тэд анхны болзоондоо “сунаж унатлаа” гадуур зугаалсан. 

 “Би бол энэ хүний гар хөл…” Д.Энхбат мэдэгдэл хийх үедээ “Хүмүүс намайг Элбэгдоржийн гар хөл гэдэг ч би үнэндээ нэг л хүний (эхнэр рүүгээ заангаа) гар хөл юм шүү дээ” гэсэн 

У.Хүрэлсүх хамгийн олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ирэх зургаан жилийн хугацаанд хамгийн олон буюу 18 хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 18 хөтөлбөрөөс гадна цөөнгүй тооны санаачилга, уриалга, зорилт, хөдөлгөөн эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүний мөрийн хөтөлбөрийг ерөнхийд нь дүгнэвэл сүржин нэртэй аж ахуйн талын ажлыг түлхүү тусгасан гэж хэлж болохоор. Зарим заалтууд нь Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний амлалт гэж харагдахаар. Энэ нь магадгүй багагүй хугацаанд Ерөнхий сайдын алба хашсантай нь холбоотой биз ээ. Тухайлбал, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана, авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах цогц төсөл санаачилна, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана гэхчлэн нийгмийн бүхий л асуудалд “оролцсон” мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Манай ээж чинь их хатуу дектатуртай хүн байсан юм. Өөрөө офицер хүн байсан болохоор тийм байсан юм болов уу гэж боддог. Бид нарт их хатуу шаардлага тавина. Хааяа аав маань биш ээж маань бидэнд таван салаа бooB үзүүлдэг байлаа. Манай ээж их бяртай хүн байсан. 53-ын дугуйг ганцаараа ноцосдоод дийлчихдаг байсан шүү дээ.

Та ээжтэйгээ хамгийн сүүлд юу ярьсан бэ? Манай ээж их залуугаараа хорвоогоос явсан л даа. Манайх Дашчойлон хийдийн урд, аав ээж хоёр нэг давхарт манайх дөрвөн давхарт амьдардаг байлаа. Би дөнгөж их хурлын гишүүнээр сонгогдчихсон байсан үе. Би чинь залуу гишүүн зарим үед чуулгандаа явахгүй хоцорно. Тэгэнгүүт аав надруу утасдана. Нөхөр Хүрэлсүх гуай та ажилдаа явахгүй юу Таныг их хурлын чуулганд суу гэж ард түмэн сонгосон шүү гээд.

Намайг ажилдаа явах нь уу үгүй юу гээд аав ээж хоёр өглөө цонхоороо хараад зогсож байдаг байлаа. Ажилдаа явахгүй жоохон удах юм бол шууд утасдана. Манай ээж нэг экселтэй. Халтуур хийдэг байсан юм. Тэр үед чинь 64, 5 тай байсан. Шинэ жилийн үе байсан болохоор бид нарыг баярлуулах гээд өглөө нь халтуур хийгээд өдөр нь захаас бараа цуглуулаад зарсан мөнгөөрөө хүүхдүүддээ бэлэг авах гэж яваад гэнэт xapвaчиxcaн.

Машиных нь багажийг онгойлгоод үзэхэд тэмдэглэлийн дэвтэр байсан. Тэр дэвтэр миний утасны номер байсан юм. Сэтгэл жоохон хөдөлчихлөө уучлаарай /Уйлав/ Ээжийгээ аавыгаа хайрлаж байгаарай. Хүмүүс eнгepcнийx нь дараа боддог юм байна лээ шүү.

Тэгэхгүй яав даа. Ингэхгүй яав даа. Ингэж туслахгүй яав даа. Эргэж очихгүй яав даа гэж. Эх хүн гэдэг биднийг төрүүлэхээс авхуулаад vxэн vxтэл нь үр хүүхдийнхээ төлөө явдаг юм байна лээ. Үүнийг маш сайн бодож явах хэрэгтэй. Ижийгээ баярлуулж явах ёстой шүү. Өөрийн тухай, ээжийнхээ тухай бодоогүй удсан байна…

Хүрэлсүх цэргийн нэгдсэн дээд сургуулийн оюутан байхдаа гэргий Болорцэцэгтэйгээ танилцжээ. Энэ тухайгаа “Би тэгэхэд цэргийн сургуулийн гуравдугаар курсийн сонсогч байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачихаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” хэмээн байцааж байгаа сонстов.

Би сонсоод л хэвтээд байгаа юм чинь. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр “322234” гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23:00 цагт өнөө дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан.“Сайн байна уу. Намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна.

Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад дөрөв, таван сарын дараа зуны амралтаараа анх удаа болзож, уулзсан юм. Одоо энэ Их дэлгүүрийн баруун хойно “Мандухай” зочид буудлын үүдэнд уулзаж билээ.

Тэр үед бороо ороод сайхан байсан шүү. Бяцхан наргиа хийхэд, хөөрхөн Болороо маань 322234 утсан дээрээ байхаа больсоор удаж байгаа шүү” хэмээжээ.