June 20, 2021

Мөнгөлөг Мэдээлэл

Мэдээ Мэдээлэл

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа Арай ч дээ ард түмний мөнгийг ингэж ч идэх гэж дээ гээд yйлж суусан гэдэг

Хүрэлсүх ерөнхий сайд болчихоод хэд хоногийн дараа өрөөндөө “Арай ч дээ ард түмний мөнгийг ингэж ч идэх гэж дээ” гээд yйлж суусан гэдэг.

У.Хүрэлсүх: Манай ээж чинь их хатуу дектатуртай хүн байсан юм. Өөрөө офицер хүн байсан болохоор тийм байсан юм болов уу гэж боддог. Бид нарт их хатуу шаардлага тавина. Хааяа аав маань биш ээж маань бидэнд таван салаа бooB үзүүлдэг байлаа. Манай ээж их бяртай хүн байсан. 53-ын дугуйг ганцаараа ноцосдоод дийлчихдаг байсан шүү дээ.

Та ээжтэйгээ хамгийн сүүлд юу ярьсан бэ?

Манай ээж их залуугаараа хорвоогоос явсан л даа. Манайх Дашчойлон хийдийн урд, аав ээж хоёр нэг давхарт манайх дөрвөн давхарт амьдардаг байлаа. Би дөнгөж их хурлын гишүүнээр сонгогдчихсон байсан үе. Би чинь залуу гишүүн зарим үед чуулгандаа явахгүй хоцорно. Тэгэнгүүт аав надруу утасдана. Нөхөр Хүрэлсүх гуай та ажилдаа явахгүй юу Таныг их хурлын чуулганд суу гэж ард түмэн сонгосон шүү гээд.

Намайг ажилдаа явах нь уу үгүй юу гээд аав ээж хоёр өглөө цонхоороо хараад зогсож байдаг байлаа. Ажилдаа явахгүй жоохон удах юм бол шууд утасдана. Манай ээж нэг экселтэй. Халтуур хийдэг байсан юм. Тэр үед чинь 64, 5 тай байсан. Шинэ жилийн үе байсан болохоор бид нарыг баярлуулах гээд өглөө нь халтуур хийгээд өдөр нь захаас бараа цуглуулаад зарсан мөнгөөрөө хүүхдүүддээ бэлэг авах гэж яваад гэнэт xapвaчиxcaн.

Машиных нь багажийг онгойлгоод үзэхэд тэмдэглэлийн дэвтэр байсан. Тэр дэвтэр миний утасны номер байсан юм. Сэтгэл жоохон хөдөлчихлөө уучлаарай /Уйлав/ Ээжийгээ аавыгаа хайрлаж байгаарай. Хүмүүс eнгepcнийx нь дараа боддог юм байна лээ шүү.

Тэгэхгүй яав даа. Ингэхгүй яав даа. Ингэж туслахгүй яав даа. Эргэж очихгүй яав даа гэж. Эх хүн гэдэг биднийг төрүүлэхээс авхуулаад vxэн vxтэл нь үр хүүхдийнхээ төлөө явдаг юм байна лээ. Үүнийг маш сайн бодож явах хэрэгтэй. Ижийгээ баярлуулж явах ёстой шүү. Өөрийн тухай, ээжийнхээ тухай бодоогүй удсан байна…

Хүрэлсүх цэргийн нэгдсэн дээд сургуулийн оюутан байхдаа гэргий Болорцэцэгтэйгээ танилцжээ. Энэ тухайгаа “Би тэгэхэд цэргийн сургуулийн гуравдугаар курсийн сонсогч байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачихаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” хэмээн байцааж байгаа сонстов.

Би сонсоод л хэвтээд байгаа юм чинь. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр “322234” гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23:00 цагт өнөө дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан.“Сайн байна уу. Намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна.

Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад дөрөв, таван сарын дараа зуны амралтаараа анх удаа болзож, уулзсан юм. Одоо энэ Их дэлгүүрийн баруун хойно “Мандухай” зочид буудлын үүдэнд уулзаж билээ.

Тэр үед бороо ороод сайхан байсан шүү. Бяцхан наргиа хийхэд, хөөрхөн Болороо маань 322234 утсан дээрээ байхаа больсоор удаж байгаа шүү” хэмээжээ.

У.Хүрэлсүх “Миний амьдрал” хөрөг нэвтрүүлэг